Отгонбаатар
Хуульчийн туслах
Товч танилцуулга
…
Боловсрол/ мэргэжил
…
Мэргэшсэн ажиллаж буй чиглэл
…
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
…
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
…
Э.Эрдэнэхишиг
Боловсрол/ мэргэжил
Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2001 онд бакалавр зэрэгтэй, 2003 онд магистр зэрэгтэй төгссөн. Тус сургуульдаа 2020 оноос хууль зүйн докторантурт суралцаж байна.
2013 оноос Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч,
2022 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Мэргэшсэн ажиллаж буй чиглэл
Захиргааны эрх зүй: төрийн алба, газар, байгаль орчин, тендер шалгаруулалт
Иргэний эрх зүй: гэрээ хэлцлээс үүсэх үүрэг, гэм хор
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
2024 онд газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар болон орон нутгийн чиг үүргийн хуваарилалт судалгаа
2022 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших харилцаатай холбоотой Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бодлогын болон эрх зүйн баримт бичгийн судалгаа (багийн ахлагч, У.Туяа Ph.D, судлаач Э.Оюунчимэг нарын хамтарсан)
2021 онд орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд орон нутгийн өмчийн төрөл, ангилал, зохион байгуулалтын талаарх судалгаа
-Төрийн албаны маргаан хянан шалгах гарын авлага
- Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалт хийх арга зүйн гарын авлага
- Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдал (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний уралдаанд 3 дугаар байр эзэлсэн.)
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны болон бусад сургалтуудад тухай бүр оролцдог.
С.Пүрэвсүрэн
Товч танилцуулга
Хуульч мэргэжлээрээ 38 дахь жилдээ ажиллаж байгаа. Эрүү, иргэн захиргааны аль ч төрлийн маргаанд ажиллах ажлын туршлагатай.
Өмгөөлөгчөөр 2017 оны 09 сарын 01-ээс хойш ажиллах хугацаандаа үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд аль болох ашигтай шийдвэр гаргуулж ажиллаж ирсэн.
Боловсрол/ мэргэжил
Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой.
Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч
Эрүү, иргэн, захиргааны аль ч чиглэлээр ажиллана.
Мэргэшсэн ажиллаж буй чиглэл
Иргэний эрх зүй
Гэр бүлийн эрх зүй
Компани үүсгэн байгуулах баримт бичгийн бүрдүүлэлт хийх
Компани шинээр үүсгэн байгуулах, компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчлөх баримт бичгийн бүрдүүлэлт хийх
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
2018 онд Өмгөөлөгчдийн байгууллага үүч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөллийн байгууллага ба Архангай өмгөөллийн шинэ түүхийн эхлэл” түүхэн хураангуйг эмхэтгэж хэвлүүлсэн.
Н.Баясгалан
Товч танилцуулга
Нямдоржийн Баясгалан нь иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, олон улсын эрх зүйн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Байгаль орчин, нийгэм, засаглалын дүгнэлт гаргах ажлыг хариуцдаг ба англи хэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Тус хуулийн фирмд 2019 оноос ажиллаж байна.
Иргэний эрх зүйн чиглэлээр өмчийн эрх зүй, худалдах худалдан авах гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээ, хөдөлмөрийн эрх зүй, төлбөр барагдуулах, нотариатын үйлдэл хүчингүй болгуулах, компанийн ногдол ашиг гаргуулах зэрэг маргаанд ажиллаж байсан туршлагатай. Захиргааны эрх зүйн чиглэлээр барилга, газар, төр хувийн хэвшлийн түншлэл, татвар, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
Компани үүсгэн байгуулах, худалдах, тусгаарлах, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах, компанийн баримт бичгийн нийцлийг хийх зэрэг хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай.
Боловсрол/ мэргэжил
2021 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалаврв
2023 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч
2023 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч.
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
Хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийн хөрөнгө оруулалтын гэрээнд үзүүлэх нөлөө судалгааны ажил 2021 он
Гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацааны зарим асуудал эрдэм шинжилгээний илтгэл 2019 он
Азтай савар ТББ, УИХ Б.Энхбаяр-н ажлын албатай хамтран Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл, тандан судалгаа 2022 он.
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
2024 онд Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн орчин, хууль тогтоомжийн хэрэглээ мэргэшүүлэх сургалт
2024 онд Олон Улсын Хуульчдын холбооноос Токио хотод зохион байгуулсан “Хүний эрхийн бага хурал: Уур амьсгал, шударга ёс, хууль – сорилт ба боломж” сэдэвт чуулганд оролцсон.
2024 онд АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан Олон улсын арилжааны арбитрын сургалт
2023 онд АНУ-н Пенн Стэйт Хуулийн сургууль, МУИС-н Хууль зүйн сургуулийн хамтран зохион байгуулсан Хууль зүйн англи хэлний бичлэг ба хууль зүйн анализ хийх чадавхжуулах сургалт
2023 онд Боловсролын бодлогод дүн шинжилгээ хийх чадавх нэмэгдүүлэх сургалт
2022 онд Хүний эрх хамгаалагчийг бэлтгэх сургагч багш бэлтгэх сургалт
Т.Мөнх-Очир
Товч танилцуулга
Төмөрхуягийн Мөнх-Очир нь нийтийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч юм. Тэрээр тус хуулийн фирмд ажиллахаасаа өмнө төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагад ажилласан. Төрд ажиллах хугацаандаа захиргааны эрх зүй, концесс-төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр ажилласан.
Хуулийн фирмд хууль тогтоомжийн төсөл боловсруулах, концесс, захиргааны эрх зүйн маргаан, эрүү, зөрчлийн хэрэгт өмгөөлөгчөөр дагнан ажиллаж буй бөгөөд үйлчлүүлэгчийг аливаа эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Боловсрол/ мэргэжил
2019 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр
2021 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч
2022 онд Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх гэрчилгээ
2022 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн ухааны магистр
2022 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч.
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалт
У.Азжаргал
Товч танилцуулга
Удвалын Азжаргал нь хувийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч юм. Тэрээр тус хуулийн фирмд ажиллахаасаа өмнө 2015 оноос хойш өмгөөлөгчийн туслахаар ажиллаж, компани, иргэний эрх зүйн чиглэлээр үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж ирсэн.
Хуулийн фирмд гэрээний төсөл боловсруулах, хууль тогтоомжийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар судалгаа хийх, иргэн, арбитрын маргаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Боловсрол/ мэргэжил
2019 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр
2022 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч;
Мэргэшсэн ажиллаж буй чиглэл
Иргэний эрх зүй
Гэр бүлийн эрх зүй
Компани үүсгэн байгуулах баримт бичгийн бүрдүүлэлт хийх
Компани шинээр үүсгэн байгуулах, компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчлөх баримт бичгийн бүрдүүлэлт хийх
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
2021 онд Германы хамтын ажиллагааны сан /GIZ/ Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд хийгдсэн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх” судалгааны ажил – Хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар ахлагчтай судалгааны багийн гишүүн.
Германы хамтын ажиллагааны сан /GIZ/ Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд хийгдсэн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны талаарх судалгаа” ажил - Хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар ахлагчтай судалгааны багийн гишүүн.
2020 онд “Нээлттэй нийгэм форум” ТББ-с зарласан шүүхийн шийдвэрийн шинжилгээний судалгаанд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Хэргийн оролцогчийн эрх ба иргэний хэрэг хойшлуулалт” сэдвээр Хууль зүйн ухааны доктор Б.Буянхишиг ахлагчтай судалгааны багийн гишүүн. Тус судалгааны ажил “Шүүхийн шийдвэрийн шинжилгээ-эмхэтгэл 3”-т нийтлэгдсэн.
2019 онд МУИС, ХЗС-аас зохион байгуулсан “Нийтийн болон хувийн эрх зүйн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хуралд “Иргэний хэргийн шүүх хуралдаан хойшлуулалт ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай явагдахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр МУИС, ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор Б.Буянхишиг багшаар удирдуулан оролцож “Шилдэг илтгэл”-р шалгарсан.
2018 онд Монгол Улсын гавьяат хуульч С.Жанцан агсны нэрэмжит “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэгт тулгамдаж буй асуудал” сэдвээр оролцож, хурлаас гарсан эмхэтгэлд илтгэл нийтлэгдсэн.
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
2019 онд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан.
Эрдэнэцогтбаатар
Товч танилцуулга
…
Боловсрол/ мэргэжил
…
Мэргэшсэн ажиллаж буй чиглэл
…
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
…
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
…
Дашдаваа
Товч танилцуулга
…
Боловсрол/ мэргэжил
…
Мэргэшсэн ажиллаж буй чиглэл
…
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
…
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
…
Г.Халиун
Товч танилцуулга
Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн оролцож гэрээнээс үүдэлтэй аливаа маргаан, гэм хор учруулсны хариуцлагыг гаргуулах маргаан, компанийн эрх зүйн маргаан, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан, захиргааны байгууллагын хууль бус тушаал, шийдвэртэй холбоотой субьектив болон объектив эрхийн маргаануудад ажиллаж туршлагажиж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалт, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанид Туслах хуульч албан тушаалд 1 жил, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4 сарын хугацаанд ажиллаж туршлагажсан.
Хуулийн фирмийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өөрийн хариуцсан хэргүүдийг амжилттай шийдвэрлүүлэх зорилгоор түргэн шуурхай, тууштай, ажилч хичээнгүй, цаг баримталдаг байх зарчмыг баримтлан ажилладаг.
Хуулийн фирмийн үйл ажиллагаанаас гадна “Хил хязгааргүй хуульчид НҮТББ”-н хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, судалгаа, стратегийн өмгөөлөл, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэхэд оролцон ажилладаг.
Боловсрол/ мэргэжил
МУИС – Хууль Зүйн Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр 2021 онд төгссөн.
Мэргэшсэн ажиллаж буй чиглэл
Компани үүсгэн байгуулах, мэдээлэлд өөрчлөлт оруулахад шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх
Компанийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, гэрээний төсөл боловсруулах, мөн өдөр тутмын асуудлаар хууль зүйн дүгнэлт, баримт бичгийн төсөл боловсруулах
Компанийн эрх зүйн маргаан
Ашигт малтмалын эрх зүйн маргаан
Газрын эрх зүйн маргаан
Захиргааны байгууллагын хэм хэмжээний акттай холбоотой маргаан
Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлтэй холбоотой маргаан
Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан
Гэм хорын эрх зүйн маргаан
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
2022 онд Бүх нийт боловсролын төлөө үндэсний эвслээс жил бүр зохион байгуулдаг .................. хүний эрхийн сургалт,
2024 онд Олон Улсын Хуульчдын холбооноос Токио хотод зохион байгуулсан “Хүний эрхийн бага хурал: Уур амьсгал, шударга ёс, хууль – сорилт ба боломж” сэдэвт чуулганд оролцсон.
М.Жавзандулам
Товч танилцуулга
2024 онд МУИС-ын Хууль зүйн сургуулийг төгссөн. Суралцаж байх хугацаандаа Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Mock Trial-2023" шүүхийн мэтгэлцээний тэмцээнд захиргааны эрх зүйн чиглэлээр багаараа оролцож тэргүүн байр эзэлсэн. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Төрийн байгуулалтын байнгын хороо, “Оюу Толгой” ХХК-ийн Хэрэг эрхлэх газарт тус тус дадлагажсан туршлагатай.
Боловсрол/ мэргэжил
Эрх зүйч
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
Гэрээний эрх зүй
Хөдөлмөрийн эрх зүй
Компанийн эрх зүй
Хувийн эрх зүй
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
2018 он “Байгаль орчны манлайлагч” төсөл хөтөлбөр
2020 он “Му participation-Mini Hackathon” хөтөлбөр
2021 он “Хүний эрхийг хамгаалагч" зуны сургалт
2021 он Оюуны элч хөтөлбөр
2022 он ХХХ оюутны хөтөлбөр
2023 он Mongolia Economic forum "Youth perspecrives" participant
Б.Өнөрзаяа
Товч танилцуулга
2024 онд Их засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дадлагажсан туршлагатай.
Боловсрол/ мэргэжил
Эрх зүйч
Мэргэшсэн ажиллаж буй чиглэл
Иргэний эрх зүй
Гэр бүлийн эрх зүй
Компани үүсгэн байгуулах баримт бичгийн бүрдүүлэлт хийх
Компани шинээр үүсгэн байгуулах, компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчлөх баримт бичгийн бүрдүүлэлт хийх
Хэвлүүлсэн бүтээл, судалгааны ажлууд
2022 онд НЗДТГ, НИТХ-аас хамтран зохион байгуулсан оюутны эрдэм шинжилгээний хуралд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн “Гутгаар байр” эзэлсэн.
2023 онд “Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх арга зам боломж” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн “Тусгай байр” эзэлсэн.
Мөн Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн Монгол Улс дахь нөлөө, түүнтэй холбогдуулан төрөөс баримталж буй бодлого, Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, боловсронгуй болгох арга зам, Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх зэрэг сэдвүүдээр эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн.
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
“Хил хязгааргүй хуульчид” ТББ-аас зохион байгуулсан оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл хөтөлбөрт оролцож “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх”-г хамгаалах зорилготой төслийг хэрэгжүүлсэн.
Тус төслийн зорилго нь Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхийг Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эдэлж чадаж байгаа эсэх, тэдгээр хүүхдүүд сурч боловсрох хэвийн орчин нөхцөл, техник хэрэгслээр хангагдаж, чанартай боловсрох эзэмшиж чадаж байгаа эсэх талаар асуудлаар судалгаа хийж, эрхийн зөрчлийг арилгах явдал юм. Төслийн явцад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг сургуулийн орчин нөхцөл, сургалтын хэрэгсэл, дотуур байр болон дотуур байрны хоолны асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүдтэй болон тус сургуулийн удирдлагуудтай удаа дараа уулзалт хийж асуудлыг уламжилсан. Мөн холбогдох асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлсэн.