2024/04/04

Category type

Хуульч мазаалайн мэдээ 13

2023 он улиран өнгөрч, 2024 онтой золгохоор догдолж буй та бүхэнд 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудыг танилцуулж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /2023.07.07/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023.07.07/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /2023.07.07/ Улс төрийн намын тухай хууль /2023.07.07/Төмөр замын тээврийн тухай хууль /2023.07.07/Иргэний нисэхийн тухай хууль /2023.07.07/

Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй учир шинээр дагаж мөрдөх хууль тогтоомжуудтай урьдчилан танилцаж, байгууллагынхаа үйл ажиллагааг нийцүүлэх нь ач холбогдолтой. Та ямар хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байгаагаа бидэнд илгээгээрэй. 

Тендерийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байна.

Өмнөх хуульд мөрдөж буй тендер шалгаруулалтын журам, аргыг цахим системд суурилсан тендер шалгаруулалтын арга байхаар шинэчлэн боловсруулсан байна. Тодруулбал, нээлттэй, харьцуулалт, шууд гэрээ байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах, ерөнхий гэрээ гэсэн үндсэн 5 аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд нээлттэй тендер шалгаруулалтын аргын хувьд тендер хүлээн авах хугацааг гадаадын этгээд оролцох боломжтой тендер шалгаруулалтад ажлын 20 өдөр, гадаадын этгээд оролцох боломжгүй тендер шалгаруулалтад ажлын 15 өдөр байхаар хугацааг шинэчлэн тогтоожээ. 

Түүнчлэн шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үнэлгээний үндсэн 3 шалгуур байхаар тусгасан бөгөөд “харьцуулах үнэ” буюу шаардлагад нийцсэн тендерүүдийг үнээр нь эрэмбэлэх, “ашиглалтын хугацааны өртөг” буюу шаардлагад нийцсэн тендерүүдийг ашиглалтын хугацаанд гарах зардлыг харгалзан тооцох, “чанар ба үнийн хосолмол” буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад чанар ба үнийн шалгуурыг харгалзан тооцох гэсэн үнэлгээний шалгуурыг шинэчлэн тогтоосон байна.

Эдийн засгийн өсөлт, мөнгөний ханшийн өөрчлөлттэй уялдуулан худалдан авах ажиллагаанд гадаадын этгээд оролцох босгыг ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний хувьд 300 сая төгрөгөөс дээш байхаар тогтоосон бол Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбогдуулан захиалагч тендер шалгаруулалтад хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол тухайн төсвийн жилд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахыг хориглож, оролцогчид учирсан хохирлыг барагдуулах талаар тусгажээ.

Нотариатын зарим үйлчилгээний үнэ өөрчлөгдсөн байна.

Төрийн захиргааны байгууллага, арилжааны банкны зарим үйлчилгээг авах үед бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шаарддаг. Тэгвэл нотариатын зарим үйлчилгээнй үнэ нэмэгдсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/348 тоот тушаалаар “Нотариатын үйлчилгээний хөлс, зардал”-д нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тус тушаалаар нийт 4 үйлчилгээний үнэд дор дурдсан байдлаар өөрчлөлт орсон байна. Үнэ нэмэгдсээр л

© 2024 Легал гайд. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.