2023/12/12

Category type

Clean and Modern Template for Elevating SaaS Products

Хуулийн этгээдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүрэг

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүргийг хуульчилсан.

Тус хуульд зааснаар хуулийн этгээд нь гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх, гадна орчны камержуулалтыг нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох үүрэгтэй. Мөн эрх бүхий хууль хяналтын байгууллагаас мэдэгдэл, зөвлөмж, шаардлага хүлээн авсан бол түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь мэдэгдэх үүрэгтэй.

Дээрх үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар зохицуулсан байдаг.

Гагцхүү бичгээр байгуулсан зээлийн гэрээний хүүг төлөх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдах тухай заасан байдаг. Гэхдээ энэхүү заалт нь зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн эрхгүй тухай Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01-ний өдрийн зөвлөмжид тусгажээ.

Гэрээний бэлтгэл үе дэх харилцан ойлголцлын санамж бичиг, түүний ач холбогдол

Гэрээ байгуулах бэлтгэл шатанд буюу гэрээ байгуулахтай холбоотойгоор гарах зардал, хийгдэх ажил, талуудын үндсэн зорилго, ажлын хүрээг тохиролцох, мэдээллийн нууцлал зэрэг асуудлыг харилцан тохиролцох шаардлага үүсдэг. Ялангуяа урт хугацаанд хэрэгжих, ач холбогдол өндөртэй хэлэлцээрийн үед түгээмэл тохиолддог. Талууд эдгээр асуудлыг урьдчилсан хэлэлцээрийн шатанд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах замаар тохиролцох боломжтой.

Санамж бичигт талуудын нэгдмэл зорилго, уг зорилгод хүрэхийн тулд гүйцэтгэвэл зохих ажлын чиглэл, хүрээ, гэрээ байгуулах эцсийн хугацаа, зардлын хэмжээ, хариуцах этгээд, хамтран хэрэгжүүлэх төслийн эдийн засаг, техник технологийн судалгаа явуулах нөхцөл зэргийг тодорхойлж өгөх ба дараагийн шатанд хамтран ажиллах нөхцөл болно. Хэдий санамж бичигт дурдсан тохиролцоонууд нь заавал дагаж мөрдөх үүрэг хүлээлгэхгүй сайн дурын шинжтэй боловч талууд харилцан тохиролцон бие биенийхээ өмнө тодорхой амлалт өгөх боломжтой. Тухайлбал:

Мэдээллийн нууцыг задруулахгүй байх;Гуравдагч этгээдтэй зэрэгцээ хэлэлцээ хийхгүй байх;Тодорхой хугацаанд харилцан өрсөлдөхгүй байх;Тохиролцоонд хүрэх эцсийн хугацаа;Санамж бичгийн асуудлаар маргаан гарсан тохиолдолд хэрэглэх хууль, шийдвэрлэх арга зам зэрэг байж болно.

Хэдийгээр санамж бичиг нь талуудад хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг ногдуулахгүй ч цаашдын хэлэлцээрийг үр нөлөөтэй явуулах, үйл явцыг хянах, үндэслэлтэй шийдэл олох, эрсдэлийг тооцох, улмаар нэгдмэл тохиролцоонд чөлөөтэй хүрэх нөхцөлийг хангах ач холбогдолтой.

© 2024 Легал гайд. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.