Үйлчлүүлэгч нь аялал жуулчлалын зориулалтаар ... талбай газрыг ашигладаг. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байв.
Асуудал
Үйлчлүүлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заасны дагуу “газрын зориулалтын дагуу ашигласан эсэх, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй эсэх” нь маргааны гол зүйл болж байв.
Ажлын явц
Үйлчлүүлэгчээс мэдээлэл авсны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд даруй нэхэмжлэл гаргав.
Үйлчлүүлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж байсантай холбоотой нотлох баримтыг үйлчлүүлэгчээс болон бусад байгууллагаас гаргуулж шүүхэд хүргүүлэв. Шүүхийн зүгээс газарт үзлэг хийж бодит нөхцөл байдлыг тогтоов.
Мөн коронавируст цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас тус хугацаанд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байсныг нотлох баримтыг цуглуулж шүүхэд гаргаж өгөв.
Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байсан эсэхийг тодруулахаар төрийн холбогдох байгууллагад хүсэлт өгч мэдээлэл гаргуулж авав. Тус мэдээллийг үйлчлүүлэгчээс хүлээн авсан төлбөрийн баримтын хамтаар шүүхэд гаргаж өгөв.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх болон нотлох баримтыг төрийн байгууллагаас гаргуулах, хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргаж шаардлагатай нотлох баримтыг хэрэг хавсаргуулсан.
Үр дүн
Тус хэргийг шийдвэрлүүлэхэд фирмийн 2 хуульч ажилласан ба нийт 60 цагийн хугацаа зарцуулсан байна.
Статистик
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үйлчлүүлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын холбогдох тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтийг хариуцагчид гаргасан.