Анх 2016 онд дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Б зуслангийн зориулалтаар газар эзэмшиж авсан бөгөөд хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй. Иргэн А 2017 онд тухайн газрыг Б-ээс худалдаж авсан бөгөөд тус газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар А-д шилжүүлсэн.
Улмаар А нь 2017 оноос 15 жилийн хугацаанд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулж авсан боловч 2024 онд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг газар эзэмшигч А-аас шаарджээ.
Асуудал
Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй нь үйлчлүүлэгч А-ын газар эзэмших эрхэд хууль зүйн эрсдэл үүсгэх эсэх.
Ажлын явц
Үйлчлүүлэгчээс гаргаж өгсөн бүхий л баримт бичигт дүн шинжилгээ хийж, үйлчлүүлэгчийг боломжит эрх зүйн эрсдэлээс хамгаалах чиглэлд эрх зүйн санал, зөвлөмж боловсруулсан.
Үр дүн
Дээрх асуудлыг шийдвэрлүүлэхэд хуулийн фирмийн 1 хуульч ажилласан ба нийт 6 цагийн хугацаа зарцуулсан байна.
Статистик
Ажлын хоёр хоногийн хугацаанд маргаан бүхий асуудлыг судалж, дөрвөн төрлийн хууль зүйн эрсдэлээс үйлчлүүлэгчийг хамгаалах зөвлөмжийг боловсруулсан бөгөөд шуурхай арга хэмжээг авч боломжит эрсдэлээс урьдчилан сэргийлэв.