9 сар

Зээлдүүлсэн мөнгөө бусдаас шаардахад буюу шүүхэд нэхэмжлэл

9 сар

Зээлдүүлсэн мөнгөө бусдаас шаардахад буюу шүүхэд нэхэмжлэл

9 сар

Зээлдүүлсэн мөнгөө бусдаас шаардахад буюу шүүхэд нэхэмжлэл

Товч

Товч

Иргэн “Х” нь зээлдүүлсэн 48.5 сая төгрөгөө  иргэн “С”-аас гаргуулахаар шаардсан. Иргэн “С” нь шаардаж байгаа 48.5 сая төгрөгийг “Х”-ээс аваагүй бөгөөд хэрэгцээтэй үед нь “Х”-д мөнгө зээлдүүлж байсан тул төлөхгүй хэмээн маргасан.

Шаардлага: Бусдаас зээлдүүлсэн мөнгөө гаргуулах

Асуудал

Иргэн “Х” нь зээлдүүлсэн 48.5 сая төгрөгөө  иргэн “С”-аас гаргуулахаар шаардсан. Иргэн “С” нь шаардаж байгаа 48.5 сая төгрөгийг “Х”-ээс аваагүй бөгөөд хэрэгцээтэй үед нь “Х”-д мөнгө зээлдүүлж байсан тул төлөхгүй хэмээн маргасан.

Ажлын явц

  • Иргэн “С” буюу үйлчлүүлэгч (тухайн хэргийн хувьд хариуцагч)-ээс мэдээлэл авсан даруй Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар боловсруулж хүргүүлэв. Иргэн “С” нь иргэн “Х”-тэй зээлийн гэрээ байгуулаагүй болох, улмаар түүнээс мөнгө аваагүй болохыг нотлох зорилгоор банкны дансны хуулга, бусад баримтыг үйлчлүүлэгч болон холбогдох байгууллагаас гаргуулан шүүхэд өгөв.

  • Түүнчлэн, иргэн “Х”-ийн нэхэмжлэлд дурдсан цаг хугацаанд хамаарах нөхцөл байдлыг мэдэх этгээдийг гэрчээр оролцуулах, хэрэгт авагдсан гар утасны мэссэжний зургийг тодруулах шаардлагаар гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэв.

  • Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгч болох иргэн “С”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, “С” нь иргэн “Х”-ээс 48.5 сая төгрөг аваагүй болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр мэтгэлцэж, шүүх хуралдаанд оролцсон.

Үр дүн

Статистик

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч болох иргэн “С” нь 48.5 сая төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн хэмээн үзэх үндэслэлгүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нотлогдохгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх өмгөөлөгчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнээд;
Иргэн “Х”-ийн иргэн “С”-ээс шаардсан 48.5 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

© 2024 Легал гайд. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2024 Легал гайд. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2024 Легал гайд. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.