Стратегийн өмгөөлөл, нөлөөлийн хөтөлбөрт хамтран ажиллахаар боллоо.

Хил хязгааргүй хуульчид ТББ-с санаачлан хэрэгжүүлж буй Стратегийн өмгөөлөл, нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Шихихутуг их сургууль, ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын “DP” багийн “Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн зөрчилтэй арилгуулах” төсөлд Өмгөөллийн “Легалгайд” хуулийн фирм хамтран ажиллахаар боллоо.

29-р сургуулийн нийт сурагчид, ялангуяа дунд болон ахлах ангийн сурагчдын сурч боловсрох эрх маш ноцтой зөрчигдөж байна. Тодруулбал сонсголын бэрхшээлтэй хүүхдэд голчлон харах мэдрэхүй, түүний төрөлх хэл болох дохионы хэл дээр нь хичээл орох ёстой боловч сонсох мэдрэхүй дээр тулгуурлаж, мөн төлөвлөгдсөн хөтөлбөрөөс хөнгөвчилсэн агуулгаар хичээл ордог гэх мэдээ бий.