Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл

Азтай Савар ТББ – Lucky Paws NGO in Mongolia залуусын санаачилж боловсруулж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нар УИХ-д өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын 2023.04.07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ.

Тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт Өмгөөллийн “Легалгайд” ХХК-ийн хуульч У.Азжаргал, эрх зүйч Н.Баясгалан нар орж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан.